Өнөөдөр ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран ажиллах гэрээнд Улаанбаатарын Их Сургуулийн захирал доктор, профессор С.Байгалсайхан, Археологийн хүрээлэнгийн захирал доктор Г.Эрэгзэн нар гарын үсэг зурав. Энэхүү арга хэмжээнд тус сургуулийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал С.Цолмон, Археологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор Н.Эрдэнэ-Очир нар оролцлоо.