Хятад хэл-Орчуулгын IV дамжааны оюутнууд санаачлан “Хятад хэлний бүлгэм” байгуулахаар болсон бөгөөд энэхүү бүлгэмийн нээлтийн ёслол өнөөдөр буюу 10.21-нд амжилттай болж өндөрлөлөө. Нээлтийн үеэр Хятад хэл-Орчуулгын III, IV дамжааны оюутнууд өөрсдийн бэлтгэсэн урлагийн тоглолт болон орчуулж дуу оруулсан үлгэрээ багш оюутнууддаа өргөн барилаа.
Урлагийн тоглолтонд
- “Арван тавны сар” ардын дуу
- Дэвүүрт тайжи
- Хятадын орчин үеийн дуу
- “Арван хоёр жил” үлгэрийн бичлэг
- Ятгын аялгуу
- Тайжи сэлэм
- Арслангийн бүжиг зэрэг багтжээ.
Тоглолтын үеэр хятад цайны амталгаа явуулж үзэгчдийг дайлав.