Манай Дорно дахин судлалын тэнхим нь оюутнуудын сурах идэвхийг нэмэгдүүлэх, Японы соёлыг оюутнуудад танилцуулах зорилгоор “Япон соёл”-ын өдөрлөгийг сургуулийн нийт оюутны хүрээнд хүртээмжтэйгээр зохион байгууллаа. Бид Оригами буюу цаасан нугалбар, уран бичлэг, японы үндэсний хувцас болох Юката өмсөх соёл, Кэндама тоглоом тоглох арга, Япон хоол хийх арга зэргийг танилцууллаа.