“Ханъгыл” үсгийн баярын өдөрлөг

    Монгол улс, БНСУ-ын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож буй билээ. Үүний зэрэгцээ 10-р сарын 9-нд “Ханъгыл” үсэг зохиогдсоны ойн баярыг тохиолдуулан Улаанбаатарын их сургуулийн солонгос хэл, орчуулгын 1-4-р курсийн оюутнууд “Солонгос хэл, соёлын өдөрлөг”-ийг амжилттай зохион явууллаа.
Сургуулийнхаа нийт солонгос хэл судлалын ангийн оюутнууд болон бусад мэргэжлийн ангийн найз нөхөд, эрдэмтэн багш нартаа баярын мэнд хүргэж, амжилт бүхнийг хүсье.