ЭЕШ Монгол улсын түүхийн шалгалтаар ирэх ПҮРЭВ ГАРАГТ эхэлнэ

Энэ жилийн ЭЕШ-ыг COVID-19 өвчний цар тахлын улмаас хугацааг хойшлуулж долдугаар сарын 2-5-ны хооронд зохион байгуулахаар болсон. ЭЕШ ирэх долоо хоногийн пүрэв гарагийн 10:00 цагт Монгол улсын түүхий шалгалтаар эхэлнэ. Боловсролын Үнэлгээний Төвөөс 2020 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалтын албан ёсны хуваарийг хүргэж байна.

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ХУВААРЬ:

Долдугаар сарын 02-ны Пүрэв гараг

  • 10:00-11:20 цагт Монгол улсын түүх
  • 14:00-15:20 цагт Англи хэл

Долдугаар сарын 03-ны Баасан гараг

  • 10:00-11:40 цагт Хими
  • 13:00-14:20 цагт Газарзүй
  • 16:30-17:50 цагт Нийгэм судлал

Долдугаар сарын 04-ний Бямба гараг

  • 10:00-11:20 цагт Биологи
  • 14:00-15:40 цагт Математик

Долдугаар сарын 05-ны Ням гараг

  • 10:00-11:40 цагт Физик
  • 13:00-14:20 цагт Орос хэл
  • 16:00-17:20 цагт Монгол Хэл