Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Нийгэм Хүмүүнлэгийн Ухааны Сургуулийн Утга зохиолын тэнхимийн докторант Олзхүүгийн Отгонбаатар “Жангар”-ын тууль дахь соёлын хэвшлийн судалгаа”, Улаанбаатарын их сургуулийн Утга зохиолын тэнхимийн докторант Түмэннастын Мөнхцэцэгийн “ХХ зууны монголын уран зохиолын эх бичиг судлалын шинэ хандлага” (Эрдэмтэн Д.Цэдэвийн судалгааны жишээн дээр) сэдвээр Хэл бичгийн ухааны доктор Ph.D-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2020 оны 7 сарын 3-ны өдрийн 11.00 цагаас Улаанбаатарын Их Сургуулийн Эрдмийн зөвлөлийн А-302 тоот танхимд болно. Та бүхэн докторантуудын диссертаци болон бусад холбогдох материалтай Магистр докторын сургалтын албаны Эрдэм шинжилгээний төв (324 тоот)-д ирж танилцаж болно.
УЛААНБААТАРЫН ИХ СУРГУУЛЬ
МАГИСТР, ДОКТОРЫН СУРГАЛТЫН АЛБА
ХОЛБОГДОХ УТАС: 99044084