“Хятад хэлний гүүр” тэмцээнд бахдам амжилттай оролцлоо

МУИС-ийн Күнзийн институтээс бүх Их дээд сургуулийн оюутнуудын дунд зохион  байгуулсан 19 дэх удаагийн “Хятад хэлний гүүр” тэмцээн 2020 оны 5 дугаар сарын 19-ний 15 цагт цахимаар явагдаж дүнгээ гаргав. Улаанбаатарын Их Сургуулийн Хятад хэлний салбараас 5 оюутан оролцсоноос тавуулаа шагналт байранд шалгарлаа.

Үүнд: Хятад хэл орчуулгын

  • 3-р ангийн оюутан Ц.Буянтогтох Дэд байр,
  • 2-р ангийн оюутан Э.Одгэрэл,
  • 3-р ангийн оюутан Б.Ариунцацралт,
  • 4-р ангийн оюутан Б.Маргад-Эрдэнэ, Б.Хишигжаргал нар тус тус тусгай байр эзэллээ.

Оюутнуудыг бэлтгэж оролцуулсан Лиү Фан багш “Шилдэг удирдагч багш”-аар, Улаанбаатарын Их Сургууль “Шилдэг зохион байгуулагч байгууллага”-аар шалгарлаа.

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед өөрсдийгөө дайчлан амжилттай оролцсон оюутнууд болон бэлтгэж оролцуулсан Лиү Фан багшдаа халуун баяр хүргэж цаашдын хичээл сурлага, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!