Инновац, технологийн тэнхим нь урт, богино хугацааны хэрэгцээнд тулгуурласан мэргэшүүлэх сургалт, үйлдвэрлэлийн дадлага явуулах, энтрепрёнерүүдийн уулзалт, хурал, зөвлөгөөн зохион байгуулах, МУИС-ийн багш судлаачдын шинэ дэвшилтэт технологийг түгээн дэлгэрүүлэх, төр-их сургууль-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг холбох үүрэг бүхий нэгж юм. Тэнхим нь эрхлэгч-1, багш-14, тэнхимийн туслах-1, лаборант-2 бүрэлдэхүүнтэй. Үүнээс 30% нь эрдмийн зэрэг, цолтой байна.
