Ё.Баатарбилэг: Хичээл сургалтын үйл ажиллагааг 9 дүгээр сарын 1-н хүртэл зогсоох шийдвэр гаргалаа

Танхимын хичээлийн сургалтын үйл ажиллагааг 9 дүгээр сарын 1-нийг хүртэл цуцаллаа.
▪️ ЕБС-ийн сурагчдын анги дэвших дүнг хоёрдугаар улирлынхаар тооцно.
▪️ 4 дүгээр сарын 15-наас цэцэрлэг, сургууль, дотуур байрны цахилгаан, дулааныг зогссож төсвөө хэмнэнэ.
▪️ ЭЕШ-ын хугацаа, хуваарийг одоогийн байдлаар 7 дугаар сарын 2-нд явуулах нь хэвээрээ байгаа.
▪️ Их, дээд сургуулиуд 7 дугаар сарын 7, 8-нд элсэлтээ авна.
▪️ Монгол хэл, бичгийн шалгалтыг энэ жил авахгүй. #MNB #УОК