Технологи дамжуулах төв

МУИС-ийн Инновац, технологи дамжуулах төв анх 2011 онд байгуулагдсан бөгөөд байгуулагдсан цагаасаа эхлэн МУИС-ийн оюуны өмчийг хамгаалах, ашиглах, зах зээлийн эргэлтэд оруулах, технологийг үнэлэх, технологи дамжуулах, патент лицензийн тоог нэмэгдүүлэх, инновацын дэд бүтцийг хөгжүүлэх, оюуны өмчийн сургалт явуулах, зөвлөгөө өгөх, бүрэлдэхүүн салбар сургуулиудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг нийгэмд дэлгэрүүлэх, гарааны компани байгуулах, төр-их сургууль-аж үйлдвэрийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, инновацын менежмент болон технологи дамжуулалтыг оновчтой зохион байгуулахыг зорьж ажиллаж байна. 2023 оны МУИС-ийн бүтцийн өөрчлөлтөөр тус төв Шинжлэх ухаан технологийн парк харьяанд шилжиж, Технологи дамжуулах төв нэртэй болсон. Дэлгэрэнгүй