“ЭЕШ-ад зориулсан DVD, гарын авлагыг бүх төгсөгчдөд тараахад бэлэн болсон”

БСШУСЯ-наас цаг үеийн асуудлаар Сайд Ё.Баатарбилэг тэргүүтэй удирдлагууд мэдээлэл хийлээ.  Сайд Ё.Баатарбилэг “Хэрэв хөл хорио сунгагдвал нэг танхимд олноор бөөгнөрүүлэхгүйгээр ЭЕШ-д бэлдэх тусгайлсан давтлага бүхий сургалт хийхээр төлөвлөж байна. Мөн бид бүх төгсөгчдөд зориулсан, ЭЕШ-тай холбоотой мэдээллийг  нэг дор багтаасан DVD, гарын авлагыг улсын хэмжээнд тараахад бэлэн болоод байна” гэсэн юм.  Монгол улсад ерөнхий боловсролын 820 сургууль байгаа ба түүнд 590 нь төгсөх 12-р ангитай, 28 мянга гаруй сурагч энэ жил төгсөх юм байна.

Мэдээллийн эх сурвалж: gogo.mn