Сургууль, цэцэрлэгийн хөл хориог 2020.04.30 хүртэл сунгалаа

Улсын онцгой комиссын хуралдаан дууслаа. /2020.03.20/ Энэ удаагийн хуралдаанаар их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хөл хориог сунгах эсэх асуудлыг хэлэлцсэн байна. Шинэ коронавирусний халдвараас сэргийлэх үүднээс 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл Их, дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгт хөл хорио тогтоосон билээ. Эрүүл мэндийн яамнаас Их, дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн хөл хориог дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгах нь зүйтэй хэмээн мэдэгдсэн. Тэгвэл өнөөдрийн Улсын онгцгой комиссын хуралдаанаар Их, дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хөл хориог 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгах шийдвэр гаргалаа.

  • Бага ангийн хичээл 06-р сарын 06-ны Бямба гараг хүртэл
  • Дунд, ахлах ангийн хичээл 06-р сарын 13-ны Бямба гараг хүртэл
  • Цэцэрлэг 05-р сарын 31-ний өдөр хүртэл
  • ЕБС-ийн хичээл 5, 6-р сарын долоон Бямба гарагт хичээллэнэ
  • Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2020.07.02-05-ны өдрүүдэд авна
  • Их, дээд сургуулийн сургалт 06-р сарын 15-ны өдөр хүртэл
  • Их дээд сургуулийн сургалт 08-р сарын 15-ны өдөр эхэлнэ
  • Багш нарын ээлжийн амралт 2020.06.15-08.24-ний өдөр хүртэл байна.