Утга зохиолоор доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хурал Улаанбаатарын Их сургууль дээр болно

МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Утга зохиолын тэнхмийн докторант Жаргалын Отгонсүрэн “Г.Аюурзанын зохиолын Буддизмын агуулгыг шинжлэх нь” /романуудын жишээн дээр/ сэдвээр, МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Утга зохиолын тэнхмийн докторант Батсүрэнгийн Урангоо “Монгол ерөөл, түүний туурвилзүйн онцлог” сэдвээр тус тус Хэлбичгийн ухааны доктор /Ph.D/-ын зэрэг хамгаалах хурал 2019 оны 12 сарын 19-ны өдрийн 14:00 цагаас Эрдмийн зөвлөлийн А302 тоот өрөөнд болно.

Докторант Жаргалын Отгонсүрэнгийн удирдагч багшаар доктор (Ph.D), профессор Д.Галбаатар, доктор (Ph.D), дэд профессор С.Янжинсүрэн, докторант Батсүрэнгийн Урангоогийн удирдагч багшаар доктор (Ph.D), профессор Ч.Жачин нар тус тус  ажилласан байна.