Улаанбаатарын их сургуулийн Түүхийн тэнхимийн докторант Ч.Батдоржийн “Монгол Улсын шинжлэх ухааны байгууллагын түүхийн асуудалд” (1921-1940), докторант Н.Батболдын “Угсаа залгамжилсан сүүлчийн засаг ноёд: түүх, баримтын судалгаа” (1921-1937), Н.Наранжаргалын “1920-иод оны Монгол ба Халимаг: Түүхийн судалгаа” сэдэвт Түүхийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг горилсон диссертацийг хэлэлцэх тэнхимийн хурал 2020 оны 10 сарын 09-ны 14:00 цагт Эрдмийн зөвлөлийн А302 тоот өрөөнд болно.