Сургуулийн аварга шалгаруулах “Волейбол”-ийн тэмцээн

Улаанбаатарын Их Сургуулийн бакалаврын ангийн оюутнуудын 2019-2020 оны хичээлийн жилийн Сургуулийн аварга шалгаруулах “Волейбол”-ийн тэмцээн 10 дугаар сарын 26 ны амралтын өдөр амжилттай зохион явагдаж өндөрлөлөө.

Тэмцээнд эрэгтэй 10, эмэгтэй 8 баг оролцсоноос шилдэг эрэгтэй тоглогчоор

Б. Баярхүү /Төрийн удирдлага-4/, шилдэг эмэгтэй тоглогчоор Т.Шинэ-Од /Төрийн удирдлага-2/ ангийн оюутнууд тус тэргүүлэн өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.

Тус тэмцээний дүнгээс сонирхуулбал:

Эрэгтэй: I байр Б.Даваамягмар ахлагчтай Хүмүүнлэг 3-р курс

II байр Э.Ванчин ахлагчтай Технологи 4-р курс

III байр А.Батхишиг ахлагчтай Технологи 3-р курс

Эмэгтэй: I байр Б.Баяржавхлан ахлагчтай Хүмүүнлэг 2-р курс

II байр   Э.Золзаяа ахлагчтай Технологи 3-р курс

III байр Д.Алгирмаа ахлагчтай Бизнес удирдлага 2-р курсийн багууд тус тус шалгарсан байна.
Тэмцээнийг зохион байгуулсан Сургуулийн захиргаа болон Оюутны холбоо, тэмцээнд оролцсон баг тамирчид, тэднийг хөгжөөн дэмжигч оюутан залуусдаа сурлага хөдөлмөр, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.