Хэл бичгийн ухааны доктор хоёроор нэмэгдлээ

Утга зохиолоор доктор (Ph.D) хамгаалуулах зөвлөлийн хурал 2019 оны 10 сарын 23-ны 14:00 цагт Улаанбаатарын их сургууль дээр боллоо.
Тус хурлаар Улаанбаатарын Их сургуулийн Монгол хэл, утга зохиолын тэнхимийн докторант Гомбын Наранцэцэгийн “Монголын жүжиг, киноны дууны судалгаа”, Монгол Улсын Их сургуулийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн докторант Алтансангийн Оюунцэцэнгийн “ХХ зууны монголын эмэгтэй зохиолчдын сэтгэлгээний хувьсал, уран бүтээл дэх феминист үзэл (Хүүрнэл зохиолын жишээн дээр) сэдэвт эрдэм шинжилгээний бүтээлүүдийг хэлэлцсэн юм.

Докторант Г.Наранцэцэгийн удирдагч багшаар доктор (Ph.D), профессор Ч.Дагвадорж, А.Оюунцэцэнгийн удирдагч багшаар доктор (Sc.D), профессор Д.Галбаатар, доктор (Ph.D), профессор Б.Хишигсүх нар тус тус ажиллажээ. Горилогч нар эрдэм шинжилгээний бүтээлүүдээ эрдэмтэн багш нараар хэлэлцүүлж, Хэлбичгийн ухааны доктор (Ph.D )-ын зэргийг амжилттай хамгааллаа.