Г.Наранцэцэг, А.Оюунцэцэн нарын докторын зэрэг хамгаалах хурал болно

 

 

 

 

Улаанбаатарын Их сургуулийн Монгол хэл, утга зохиолын тэнхимийн докторант Гомбын Наранцэцэгийн “Монголын жүжиг, киноны дууны судалгаа”, Монгол Улсын Их сургуулийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн докторант Алтансангийн Оюунцэцэнгийн “ХХ зууны монголын эмэгтэй зохиолчдын сэтгэлгээний хувьсал, уран бүтээл дэх феминист үзэл (Хүүрнэл зохиолын жишээн дээр) сэдвээр тус тус Хэлбичгийн ухааны доктор (Ph.D )-ын зэрэг хамгаалах хурал 2019.10.23-ны өдөр Эрдмийн зөвлөлийн А302 тоот өрөөнд 14:00 цагаас болно.