“Хүндэт доктор” цол олголоо

Улаанбаатарын Их сургуулийн эрдмийн зөвлөлийн хурал 2019 оны 10 дугаар сарын 14-ний 14 цагт амжилттай зохион байгуулагдлаа.

Хурлаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Хөвөөт шар хошууны биет бус соёлын өвийг тээгч, хадгалагч, түгээн дэлгэрүүлэгч

АДУУЧИН ОВОГТ ТЭГШБАЯР-т Монгол туургатны түүх соёлын биет ба биет бус соёлын өвийг тээж, хамгаалан залуу үедээ уламжлуулах их үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэн  Улаанбаатарын Их сургуулийн “Хүндэт доктор” цол олголоо.