Маркетинг-Монитеринг, Хүний нөөцийн алба

   Тус алба нь 2016 оны 9-р сарын 1-ны өдөр байгуулагдан маркетинг, хүний нөөцийн албаны дарга Б.Энхбаатар, дотоод хяналт хариуцсан мэргэжилтэн Д.Ганцогт нар ажиллаж байна.
Зорилго: Сургуулийн талаарх бодит мэдээ, мэдээллийг олон нийтэд түгээх дэлгэрүүлэх, хүний нөөцийн оновчтой бодлого, зохицуулалт хийх, дотоод үйл ажиллагаанд хяналт тавихад оршино. ММХНАлба нь дараах үндсэн чиг үүргүүдийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.

  • Хууль, тогтоомж, хөдөлмөрийн хуулийн хэрэгжилтийг хангаж, хүний нөөцийн оновчтой бодлого боловсруулах, хэрэгжүүлэх
  • Олон нийттэй харилцах, бодит мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах
  • УБИС-д мөрдөгдөж буй дүрэм журмуудад хяналт шинжилгээ хийх, боловсруулах, шинэчлэх
  • Сургуулийн гадаад дотоодын хамтын ажиллагааны гэрээ, контрактыг боловсруулах, хэрэгжүүлэх

Тухайлбал:
Нийслэл болон орон нутгийн төр захиргааны байгууллагууд, аж ахуй нэгж, бизнесийн байгууллагууд, олон улсын болон эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ хэлцэл хийх замаар сургуулийн үйл ажиллагааг дэмжих, бие даасан болон хамтарсан сургалт, семинар, лекцийг орон нутгуудад зохион байгуулж сургалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

2017 онд Европын холбооны (EU) дээд боловсрол, судалгаа шинжилгээ хариуцсан төслийн хороо (European Commission Research Executive Agency)-ны гишүүн сургуулиар элсэж Монгол улсын зарим их дээд сургуулиудтай хамтран олон улсын эрдэм шинжилгээний 2 томоохон төсөлд оролцогчоор амжилттай бүртгэгдэн ажиллаж эхлээд байна. Мөн тус сургуулийн дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх, орон нутгийн иргэдэд бодит мэдээлэл өгөх, сургуулийг олон нийтэд сурталчилан таниулах зорилгоор сургалтын албатай хамтран “Сургалт танин мэдэхүйн төв”-ийг байгуулан ажиллаж байна.

Тус төв нь Хөвсгөл, Завхан, Архангай, Төв аймаг, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай Багануур, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр зэрэг аймгуудад:

  • Төрийн болон төрийн үйлчилгээний албан хаагчдад лекц, сургалт, семинар
  • Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдад танин мэдэхүйн болон мэргэжил сурталчилах лекц, сургалт
  • Орон нутагтаа ажиллаж амьдарч байгаа төгсөгчдийн эргэх холбоог сайжруулсан
  • Сургуулийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор орон нутагт сургуулийн бие төлөөлөгчтэй болсон
  • Магистр, докторын сургалтыг орон нутгийн иргэдэд ойртуулах үүднээс тухайн аймагт очиж сургалтыг тус тус зохион байгуулав.