Улаанбаатарын Их Сургууль дээр “БНХАУ-ын ном, бичгийн уншлагын танхим” шинээр байгуулагдаж нээлтээ хийлээ

2019 он бол БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой, Хятад монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиосон жил юм. Хятад монгол хоёр орон бол найрсаг хөрш, эвтэй найзууд, итгэлт түншүүд билээ. Тус хоёр орон нь Нэг бүс-нэг зам төслийн эдийн засаг, соёлын коридорын чухал улс билээ. Соёлын солилцооны үйл ажиллагаа улам идэвхжиж байгаагын нэг илрэл нь өнөөдрийн  БНХАУ-ын ном уншлагын танхим байгуулагдах явдал бөгөөд энэ нь соёлын солилцооны бас нэгэн гүүр болж байна.

Танхимын нээлтийн үйл ажиллагаанд Монголын талаас Засгийн газрын соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, ШУА-ын тэргүүн дэд ерөнхийлөгч, Улаанбаатарын Их Сургуулийн удирдах зөвлөлийн дарга академич Г.Чулуунбаатар, Улаанбаатарын Их сургуулийн захирал шинжлэх ухааны доктор, профессор С.Байгалсайхан, Боловсрол соёл шинжлэх ухааны Яамны соёлын газрын ахлах мэргэжилтэн Даваацэрэн, Хятадын талаас ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын мэдээллийн албаны дарга Хань юнь сян, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны гадаад харилцаа хариуцсан албаны дарга Чю Саньван, ӨМ-ын хэвлэлийн группийн ерөнхий захирал Зөн Хань, Улаанбаатарын хотын соёлын төвийн захирал Хасбагана, ӨМ-ын ардын хэвлэлийн хорооны орлогч дарга Чэнь Либао, ӨМ-ын утга урлагийн холбооны орчуулгын нийгэмлэгийн орлогч дарга Ц.Цолмон нар оролцлоо.

Тус арга хэмжээнийн хүрээнд 486 төрлийн 1041 номыг хүлээн авлаа. Цаашдаа Монгол, Хятад хэл дээр 100-аас доошгүй төрлийн номыг шинээр хэвлүүлж, цахим номын сан нээх бүрэн боломжтой.

 
Улаанбаатарын Их сургуулийн захирал шинжлэх ухааны доктор, профессор С.Байгалсайхан