Эрдмийн баярын мэнд хүргэе

УБИС-Эрдмийн баярын мэнд хүргэе

Төрийн өмчит Улаанбаатарын Их сургууль 23 дахь удаагийн төгсөлтийн баяр ёслол төгөлдөр болж өнгөрлөө. 2019 оны 6-р сарын 10 нд болсон мөнгөн хонхны баярыг нээж Төрийн өмчит Улаанбаатарын Их сургуулийн захирал Хэл бичгийн Шинжлэх ухааны Доктор, профессор Санжаагийн Байгалсайхан, УБИС-н төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, БСШУСЯ-ны Инновацийн хэлтсийн дарга  Д.Одгэрэл,  УБИС-ийн зөвлөх багш, Монгол улсын Гавьяат багш, доктор профессор О.Цэвэгдорж нар үг хэлж баяр хүргэлээ. УБИС-ийн 2015-2019 оны хичээлийн жилд амжилттай суралцаж, соёл, урлаг, спорт, нийгэм, олон нийтийн үйл ажиллагаанд сургууль хамт олноо төлөөлж, манлайлан идэвх зүтгэлтэй оролцож ирсэн эрхэм төгсөгчдийг сургуулийн захиргаа, оюутны холбооноос хамтран “ШИЛДЭГ ТӨГСӨГЧ”-өөр шалгаруулж манлайлагч оюутны тэмдэг, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.

 2015-2019 оны хичээлийн жилийн “ШИЛДЭГ ТӨГСӨГЧ”-өөр:
Нягтлан бодох бүртгэлийн ангийн төгсөгч Хас-Очирын Одонтуяа, Одонбаярын Өлзийсайхан, Компьтер сүлжээний ангийн төгсөгч Баянжаргалын Мөнхжаргал, Нийтийн удирдлагын төгсөгч Ганболдын Ижилхэнбүүвэй, Хятад хэлний орчуулагчийн ангийн төгсөгч Одхүүгийн Сувд, Химийн ангийн төгсөгч Цэен-Ойдовын Нэмэхжаргал нар шилдэг оюутны өргөмжлөл авлаа.

Эрдэм мэдлэг эзэмшиж, амьдралын шинэ замд хөл тавихаар догдолж зогсоо оюутан залуус та нартаа, тэдэнд оюуны үнэтэй баялагаа өвлүүлж өгсөн эрдэмтэн багш нар, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө бүхнээ зориулж яваа эцэг эхчүүд та бүхэнд баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе. Нийт төгсөгчдөдөө цаашдын ажил хөдөлмөртөө өндөр амжилт гаргаж, сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөн, мэргэжлийн ёс зүйгээ чанд сахин ажиллахыг хүсье.