“Азийн улс орнуудын соёл иргэншлийн чуулга уулзалт”-нд оролцлоо

2019  оны 5 сарын 15-16-нд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо “Азийн улс орнуудын соёл иргэншлийн чуулга уулзалт” сэдэвт Олон улсын хурал боллоо. Тус хуралд  30 гаруй орны 120  төлөөлөгч оролцож байна. Хурлын нээлтэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин үг хэлж Азийн улс орнууд хамтран ажиллаж, харилцан  ойлголцож Азийн соёл иргэншлийн ирээдүйг бүтээхийг уриаллаа.

Тус хуралд Монгол улсаас 4 эрдэмтэн тухайлбал ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн доктор, профессор Л.Хайсандай, Улаанбаатарын их сургуулийн захирал доктор (SC.D), профессор С.Байгалсайхан, Археологийн тэнхмийн эрхлэгч доктор, профессор Д.Эрдэнэбаатар, Химийн тэнхимийн эрхлэгч Б.Мөнхцэцэг нар оролцож байна.

Тус хурлын нээлтийн хуралдаанд захирал доктор (SC.D), профессор С.Байгалсайхан баяр хүргэж үг хэлэв. Хуралд зориулсан урлагийн их цэнгүүн шувууны үүр спортын цогцолборт боллоо. 5 сарын 17-ны өдөр манай төлөөлөгчид  Бээжингийн төвийн Үндэстний Их сургуульд зочилж Улаанбаатарын их сургууль дээр угсаатан судлалын төв нээх гэрээнд гарын үсэг зурах юм.