Жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих “автомашингүй өдөр” болгон “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай.

Улаанбаатар марафон олон улсын гүйлт энэ удаад ихээхэн онцлогтой зохион байгуулахаар болжээ. Улаанбаатар марафон олон улсын гүйлтийг 150 гаруй зэрэглэлтэй шүүгч шүүн ажиллана. Үүнээс гадна 500 орчим оюутан сайн дураар ажиллахаар болжээ.

