Япон хэлний сургалттай их дээд сургуулийн оюутнуудын дунд уран илтгэлийн тэмцээн болж өнгөрлөө

2019 оны 04-р сарын 27-ны Бямба гаригт Хирошима Их Сургуулийн Монгол Судлалын Төв, Улаанбаатарын Их Сургууль хамтран их, дээд сургуулийн оюутнуудын дунд уран илтгэлийн тэмцээн зохион байгууллаа. Уг тэмцээнийг нээж УБИС-ийн захирал доктор, профессор С.Байгалсайхан үг хэлсэн бол Хирошима Их Сургуулийн захирал Очи Мицүо видео мэндчилгээ явуулж нийт оролцогч оюутнуудад амжилт хүссэн юм. УБИС, МУИС, ШУТИС, ХУИС, МҮДС, ОУЭЗДС сургуулийн шилдэг 14 оюутан сонгогдон оролцож “Хирошимаг хэн сайн сэдэх вэ?” сэдвээр илтгэл бичиж япон хэлээр уран яруу ярих чадвараараа өрсөлдлөө. Эхний 4 байрыг шалгаруулсан 1-р байранд МУИС-ийн оюутан М.Оюунчимэг, 2-р байранд МУИС-ийн Хуулийн сургуулийн оюутан Б.Халиун, 3-р байранд М.Ахерке, 4-р байранд УБИС-ийн оюутан Г.Номун-Эрдэнэ, ШУТИС-ийн оюутан Ч.Өсөхбаяр, А.Энхгэрэл нар шалгарчээ. Шүүгчдийн бүрэлдэхүүнд Хирошима Их Сургуулийн профессор Сато, тус сургуулийн Гадаад Харилцааны Албаны ажилтан Окада, ШУА-ийн Олон Улс Судлалын хүрээлэнгийн доктор Б.Сэржав, Монгол дахь Япон Улсын Элчин Сайдын Яамны ажилтан Ямада, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн ажилтан Мицүо нар ажиллалаа.