Улаанбаатарын Их Сургуулийн магистрын төгсөгчид эрдмийн баяраа тэмдэглэлээ

2018-2019 оны хичээлийн жилийн магистрын диплом гардуулах ёслолын үйл ажиллагаа 4-р сарын 12 нд Улаанбаатарын Их сургуулийн эрдмийн их өргөөнд амжилттай явагдлаа.

Уг ёслолын арга хэмжээг нээж УБИС-ийн Удирдах зөвлөлийн дарга ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар үг хэллээ. УБИС-ийн захирал ШУ-ны доктор профессор С.Байгалсайхан үг хэлж, МДСА-ны дарга доктор (Ph.D), профессор Х.Сүглэгмаа Салбар тус бүрийн хамгаалуулах зөвлөлийн дарга нар, гишүүд, зочдыг танилцууллаа.


МУ-ын гавьяат багш, Төрийн захиргаа удирдлагын хамгаалуулах зөвлөлийн дарга доктор профессор О.Цэвэгдорж, ШУ-ны доктор профессор Хими технологийн хамгаалуулах зөвлөлийн дарга Ж.Оюун, МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн Монгол судлал Утга зохиолын хамгаалуулах зөвлөлийн гишүүн ШУ-ны доктор профессор Д.Цэдэв, ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн захирал академич хэрэглээний физик, Математикийн хамгаалуулах зөвлөлийн гишүүн академич С.Дэмбэрэл, ШУА Хэл ззохиолын хүрээлэнгийн захирал доктор профессор Г.Билгүүдэй, ШУА Хими технологийн хүрээлэнгийн ЭШАА Академич Б.Пүрэвсүрэн нар төгсөгчдөд баяр хүргэж үг хэллээ.

Төгсөгчдийг төлөөлж БНХАУ-аас ирж суралцсан МС-ын магистр Шижирцэцэг,  МУ-ын иргэн, ТЗУ-ийн магистр Ч.Эрдэнэдорж нар үг хэллээ. Нийт төгсөгчдөө эрдмийн ажилд нь болон эрдмийг оюуны хөрсөндөө үрслүүлж, цэцэглүүлэх их үйлсэд нь амжилт хүсч, үргэлж манлайлж байхын ерөөл өргөе.