ОЮУНЛАГ ОЮУТАН-2019

Улаанбаатарын Их сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Оюутны эрдэм шинжилгээний  “ОЮУНЛАГ ОЮУТАН-2019” хурал амжилттай зохин байгуулагдаж өндөрлөлөө. Хурал нийт 15 оюутан оролцож шилдэг илтгэлүүдийг шалгарууллаа. Хими 1-р курсын оюутан М.Ариунзаяа, Б.Цээн-Ойдов нар “ Хонины сүүлэн тосон суурьтай гарын саван гарган авах хими технологийн судалгаа” сэдвээр Тэргүүн байр эзэллээ. Археологи 2-р курсын оюутан Б.Ану-Үжин “Хүннүгийн хүн ам зүйн асуудалд: Эгийн голын бэсрэг оршуулга сэдвээр Дэд байр эзэллээ. Нягтлан бодох бүртгэл 2-р курсын оюутан Б.Чанцалдулам “Оюу толгой ХХК-ий гэрээт компанийн ажилчдын албан тушаалд ногдох цалингийн харьцуулалт” сэдвээр Тусгай  байр эзэллээ.

Нийт оролцсон оюутнууддаа баярлалаа. Та бүхэнд сурлагын өндөр амжилт хүсье.