Монгол Улсын их, дээд сургуулиуд судалгаа, инновацийн чадавхыг хөгжүүлэхэд хамтран ажиллаж байна

Европын холбооны санхүүжилттэй ARROW төслийг нээж БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга Др.С.Мөнхбат хэлсэн үгэндээ төрөөс шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч мэдээлэл өгч, тус төслийн хэрэгжилтийн хүрээнд Монголын их дээд сургуулиуд хамтдаа судалгаа, инновацийн чадавхийг хөгжүүлэх нэгэн зорилгын дор хамтран ажиллаж байгааг сайшаан үнэлж, төслийн хамтрагч их дээд сургуулиудын багш, судлаачдад эрдмийн өндөр амжилт хүслээ.

Монгол Улсын их, дээд сургуулиудын судалгаа, инновацийн чадавхыг хөгжүүлэх зорилготой “ЕХ-ны Ерасмус+” хөтөлбөрөөс санхүүжиж буй “ARROW” (Improvement of Research and Innovation skills in Mongolian Universities) төсөл 2018 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн. Тус төслийн зохицуулагчаар Испанийн Гран Канарын Лас Палмасын Их сургууль (ULPGC-University of Las Palmas de Gran Canaria), төслийн хамтрагч байгууллагаар Испанийн Гран Канарын Лас Палмасын Их сургуулийн ШУТПаркийн сан (Scientific and Technological Park Foundation of the ULPGC), Польшийн Щециний Их сургууль (University of Szczecin), Португалийн Порто их сургууль (The University of Porto) мөн Монголын 12 их дээд сургууль (Монгол Улсын Их Сургууль, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Улаанбаатарын Их Сургууль, Отгонтэнгэр Их Сургууль, Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль, Хэл Иргэншлийн Дээд Сургууль, Цэцээ Гүн Менежментийн Дээд Сургууль, Хангай Дээд Сургууль) хамтран ажиллаж байна.

 Төрийн өмчит Улаанбаатарын их сургуулийн 15 багш, судлаачид Европын холбооны санхүүжилттэй ARROW төслийн сургалтанд амжилттай суралцаж багаараа 100% амжилттай суралцсан бахдам амжилтаар ийнхүү эхний сургалтаа амжилттай дүүргэлээ. Нийт, багш судлаачиддаа цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.