2019 оны 01-р сарын 23-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Улаанбаатарын Их сургууль хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээний зорилго нь хоёр байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, ажилтан, албан хаагчдын мэдлэг, чадвар, дадлыг сайжруулах, эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтнуудыг сургалтын ажилд өргөнөөр оролцуулах харилцан туршлага солилцох, нийгмийн хариуцлагын хүрээнд хууль, эрх зүйг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, зөвлөн туслахад оршино. Хамтын ажиллагааны гэрээ байгуулах үйл ажиллагаанд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Амардэлгэр, Тамгын газрын дарга Д.Болор, Хэлтэсийн дарга н.Өнөржаргал нар сургуулийн үйл ажиллагаатай танилцав.