Улаанбаатарын их сургуулийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд энэ жил БНХАУ, Япон БНСУ, ОХУ-ын олон их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай гэрээ байгуулж үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллалаа. Оны сүүлээр БНХАУ-ын Чунчин хот дахь Хөхмөрөн Багшийн дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулж гурван үндсэн чиглэлээр хамтран ажиллах боллоо. Үүнд: Бакалавр, магистр докторын сургалтанд багш оюутан солилцох, Эрдэм шинжилгээний төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, Мэргэжил дээшлүүлэх болон урт богино хугацааны тусгай сургалтуудыг гэрээний дагуу хоёр талд харилцан зохион байгуулах чиглэлүүдээр хамтран ажиллах боллоо.
Хоёр сургуулийн хамтын ажиллагааны гэрээ байгуулах үйл ажиллагаанд Чунчиний Хөхмөрөн багшийн дээд сургуулийн захирал доктор профессор Хуан Да Юн (Huang Dayong), Олон улсын дээд сургуулийн захирал доктор профессор Фү Цүнь (Fu Cun), Гадаад хамтын ажиллагааны багш доктор Пань Инь Дян (Pan Ying Dian), Улаанбаатарын их сургуулийн Магистр докторын сургалтын албаны дарга доктор, профессор Х.Сүглэгмаа, Хятад хэлний салбарын дарга доктор профессор Ө.Саранцэцэг нар оролцлоо. Гэрээнд заасны дагуу эхний суралцагсдыг 2018-2019 оны хичээлийн жилийн 2 дугаар улирлаас хүлээн авах болсон байна. Мөн Хөхмөрөн багшийн дээд сургуулийн санаачилгаар докторын зэргийн түвшинд хамтын удирдагч багш нарыг хоёр талаас оролцуулах, монгол хэлний багш урьж ажиллуулах зэрэг үйл ажиллагааг ч хамтран зохион байгуулахаар болсон байна.