ARROW төслийн “ШИНЖЛЭХ УХААНЫ МЭДЭЭЛЛИЙН САНГ АШИГЛАХ НЬ” WP1 онлайн сургалт амжилттай явагдаж өндөрлөлөө

Европын холбооны санхүүжилтээр Испани Улсын Лас Палмасын их сургуулиар ахлуулсан 4 улсын их сургуулиудын хамтран хэрэгжүүлж буй төсөлд: “Монгол Улсын их, дээд сургуулиудын эрдэм шинжилгээ, инновацын чадамжийг сайжруулах” зорилго бүхий “Erasmus+” хөтөлбөрийн “ARROW” төсөлд хамрагдаж байгаа УБИС-ийн төслийн баг, багш нар төслийн үр дүнгээ түгээн дэлгэрүүлж, анхны онлайн сургалт болох “Шинжлэх ухааны мэдээллийн санг ашиглах нь” сэдэвт сургалтын төгсгөлийн семинарыг 12 сарын 18-ны өдөр нийт сургалтанд хамрагдсан багш , судлаачид, докторантуудын дунд амжилттай зохион байгууллаа.

Уг сургалтанд хамрагдсан 15 багш, судлаачиддаа сертификат авах шалгалтанд нь өндөр амжилт, мөн цаашдын судалгааны ажилд нь амжилт хүсье. Тус сургалт нь “Шинжлэх ухааны мэдээллийн сан гэж юу вэ”,” Судалгаандаа хэрхэн ашиглах вэ”, “Pubmed, Medlime мэдээллийн санг хэрхэн ашиглах”, “мэдээллийн санд хэрхэн сэтгүүл өгүүллээ нэмэх вэ” гэсэн үндсэн 4 дэд сэдвийн хүрээнд явагдсан юм.