Монгол улсын ушугийн анхдугаар тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

11-р сарын 30-нд,Төрийн өмчит Улаанбаатарын их сургуульд “Монгол улсын ушугийн анхдугаар наадам” амжилттай болж, шилдгүүдээ шалгарууллаа. БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, МУИС-ийн Күнзийн институт, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Төрийн өмчит Улаанбаатарын их сургууль хамтран зохион байгуулсан тус наадмыг улсын хэмжээнд анх удаа зохион байгуулж буйгаараа онцлог, ач холбогдолтой болсон юм. 
Тус наадамд их дээд сургуулийн оюутнууд, ЕБС-ийн сурагчид, хөдөө орон нутгийн төлөөлөл 80 гаруй хүн ур чадвар, авхаалж самбаагаа сорьж, шалгаруулалтын дүнгээр ганцаарчилсан төрөлд Улаанбаатарын их сургуулийн баг тэргүүн байр эзэлж, мөн удаах байруудыг Монголын Ушугийн хөгжлийн холбоо, Найрамдал дунд сургууль болон Хэнтий аймгийн Эрүүл мэндийн төв тус тус байр эзэлсэн ба багын төрөлд Монголын Ушугийн хөгжлийн холбоо тэргүүн байрт, Хэнтий аймгийн Эрүүл мэндийн төв хоёрдугаар байрт, Улаанбаатарын их сургуулийн баг гутгаар байрт тус тус шалгарсан байна.