“Мэргэжлийн чиг баримжаа олгох цогц сургалт”Улаанбаатарын Их сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа.

“Мэргэжлийн чиг баримжаа олгох цогц сургалт” 7 дахь удаагийн мэргэжлийн
чиг баримжаа олгох цогц сургалт маань 2018 оны 11 сарын 19-оос 11 сарын 23-ныг хүртэл зохион байгуулагдана.
Тус сургалт маань Нийслэл хотын 9 дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн
ахлах ангийн сурагчдад 45 удаагийн давтамжтайгаар 5000 орчим сурагчдад хүрч ажиллах юм.
Сургалтын ерөнхий зохион байгуулагчаар
• Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам;
• Монголын оюутны холбоо ажиллаж,
• Нийслэлийн боловсролын газар;
• Jacobs ХХК;
• Бизнетворк Консалтинг ХХК;
• Сити их сургууль;
• Улаанбаатарын их сургууль дэмжин ажиллаж байна.

Мэргэжлийн чиг баримжаа олгох цогц сургалт маань Баянзүрх дүүргийн ” Төрийн өмчит Улаанбаатарын их сургуулийн” лекцийн танхимд 4 удаагийн давтамжтайгаар тус дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн 800 гаруй сурагчдад амжилттай хүрч ажиллалаа.