Улаанбаатарын Их сургуулийн Түүхийн тэнхимийн үндсэн сурах бичиг болох “Монголулсынтүүх” бүтээл хэвлэгдэн гарлаа. Энэхүү бүтээлийн зохиогчоор Түүхийн тэнхимийн эрхлэгч, түүхийн ухааны доктор, дэд профессор Д.Баярсайхан,мөн тэнхимийн багш Б.Галбадрах, Археологийн тэнхимийн багш Э.Мижиддорж нар ажилласан байна.
Редактороор Улаанбаатарын их сургуулийн дэд захирал, түүхийн ухааны доктор (Ph.D), профессор С.Цолмон, мөн сургуулийн Археологийн тэнхмийн эрхлэгч, түүхийн ухааны доктор (Ph.D), профессор Д.Эрдэнэбаатар, ШУА-ийн Түүх – Археологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, түүхийн ухааны доктор (Ph.D), профессор Н.Хишигт нар ажиллажээ.
Энэхүү бүтээл нь нэмж засварласан хоёрдахь хэвлэл бөгөөд Монгол улсын түүхийг нэн эртнээс эдүгээ хүртэл түүхчлэн бичсэн болно. Монгол улсын түүхийн мэдлэгийг оюутан залуус тэнгийн ойлгомжтой байдлаар хүргэх үүднээс лекцийн хичээлийн 16 сэдэв, семинарын хичээлийн 16 сэдвийн дор, ураг төрлийн байгууллын үе, эртний улсуудын үе, монголын эзэнт гүрний үе, XV-XVI зуун, XVII-XIX зуун, ХХ зууны монголын түүх гэсэн агуулгатайгаар бичлээ. Энэхүү бүтээлээ Монгол улсынхаа түүхийг сонирхон судлагч хэн бүхэнд зориулсан ажээ.