УБИС ийн профессор, дэд профессор цол хүртсэн эрдэмтэд үнэмлэхээ гардаж авлаа

Тус сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний ажилд гар бие оролцож, олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа эрдэмтэн багш нарт тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн хурлаас профессор, дэд профессор цол олгохоор шийдвэрлэв. Үүнд:

  1. Янсанжавын Адьяа /ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор/
  2. Норовсамбуугийн Хишигт /ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Түүхийн ухааны доктор, дэд профессор/
  3. Баатарын Мөнхцэцэг /УБИС-ийн Химийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор/
  4. Жүгнээгийн Пунсагдулам /УБИС-ийн магистр, докторын удирдагч багш, доктор, дэд профессор/ нарт ПРОФЕССОР цол,
  5. Лхагваагийн Гэрэлцэцэг /ШУА-ийн Палеонталогийн хүрээлэнгийн эрдэмтэн, доктор/
  6. Төмөр-Очирын Идэрхангай /УБИС-ийн археологийн тэнхимийн ахлах багш, доктор/
  7. Нанзадын Өлзийжаргал /УБИС-ийн химийн тэнхимийн ахлах багш, доктор/ нарт ДЭД ПРОФЕССОР цол тус тус олгосон байна.

            Эдгээр цол хүртсэн эрдэмтэн, судлаачдад баяр хүргэж УБИС-ийн захирал, Эрдмийн зөвлөлийн дарга доктор (Sc.D), профессор С.Байгалсайхан, тус сургуулийн эрдмийн хамт олны нэрийн өмнөөс цаашдын эрдмийн их үйлсэд нь өндөрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөж үнэмлэх гардуулав.