УЛААНБААТАРЫН ИХ СУРГУУЛИЙН НИЙГМИЙН УХААНЫ САЛБАРЫН ЦУВРАЛ СЭТГҮҮЛИЙН ӨГҮҮЛЭЛ АВАХ ЗАРЛАЛ

Төрийн Өмчит Улаанбаатарын Их Сургуулийн эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл авах хугацаанд өөрчлөлт орсон тул та бүхэн анхаарлаа хандуулна уу. Өгүүлэл авах сүүлийн хугацаа 2018.11.01-ны өдөр.

Улаанбаатарын Их сургуулийн Нийгмийн ухааны салбарын

Journal of Archaeology, History and Culture(Археологи, түүх, соёлын сэтгүүл)

цувралын стандарт

Төрийн өмчит Улаанбаатарын Их Сургуулийн Археологийн тэнхим үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Улаанбаатарын Их Сургуулийн Нийгмийн ухааны салбарын “Journal of the Archaeology, History and Humanitarian” (Археологи, түүх, хүмүүлэгийн ухааны сэтгүүл)-ийн 2018 оны Volume 14(13) дугаарыг эрхлэн гаргахаар төлөвлөж байна. Иймийн учир эрхэм эрдэмтэн судлаач, үе үеийн археологи, түүх, хүмүүнлэгийн ухааны ангийн төгсөгчид та бүхнийг сургалт судалгааны өгүүллээ хэвлүүлэхийг уриалж байна.

Эрдэм шинжилгээний шаардлага

  1. Монголын болон бүс нутгийн эрт, дундад, шинэ үеийн түүх, угсаатан судлал, археологи, антропологи, сурвалж судлал, түүх бичлэг, намтар судлал, соёл хийгээд бусад салбар болон хавсрага ухааны тодорхой асуудлыг хөндсөн судалгааны үр дүнг тусгасан байх,
  2. Судалгаандаа онол, практикийн шинэ, шинэлэг санал, дүгнэлт дэвшүүлсэн байх,
  3. Түүхийн шинжлэх ухааны онол-аргазүйн төвшин, шаардлагыг хангасан байх,
  4. Судлаач, эрдэмтдээс нийтлүүлэх эрдэм шинжилгээний бүтээл, өгүүлэл нь урьд өмнө нийтлэгдээгүй байх,
  5. Редакцийн зөвлөлд сонгогдоогүй өгүүллийг цаасаар болон файлаар буцааж өгнө.
  6. тус өгүүллийг хэлэлцсэн тухай харьяалах нэгжийн тодорхойлолтыг хамт ирүүлнэ.
  7. Сэтгүүлд нийтлүүлэх өгүүлэл нь А4 хэмжээтэй нэг хэвлэлийн хуудаснаас доошгүй байх,
  8. Өгүүлэл нь түлхүүр үг, товчлолтой байна.

Техник шаардлага

  1. Өгүүллийг монгол, орос, англи хэлний аль нэгээр бичсэн байх,
  2. Монгол хэл дээрх өгүүлэл нь англи, орос товчлолтой байх,
  3. Орос, Англи хэл дээрх өгүүлэл нь монгол товчлолтой байх,
  4. Үсгийн фонт: Зөвхөн Times New Roman (монгол драйверийн)
  5. Үсгийн хэмжээ: өгүүллийнх 11, эшлэл, зүүлтийнх 9
  6. Мөр хоорондын зай: Single
  7. Догол мөр: 3-4 нэгж
  8. Эшлэл зүүлт: зөвхөн Footnote-оор, тухайн өгүүлэлд 1-ээс хойш нийтэд нь дугаарлана. Жишээлбэл: “Монгол Улсын түүх” УБ., 2003. Тал 333. Тэргүүн боть. эсвэл Сүхбаатар.Г “Монгол Нирун улс” (330 орчим-555 он). УБ., 1992. Тал 59. мөн Бичурин.Н.Я “Собрание сведений о народах, обитавших в Средней Азии в древние времена” М., 1950. Стр 221. Том I. гэх мэт.
  9. Өгүүллийн түлхүүр үг 5-аас доошгүй байх,
  10. Өгүүллийн товчлол: 50 үгнээс доошгүй байна.

Өгүүлэл хүлээн авах хугацаа: 2018.11.01

Холбоо барих хүн: Ж. Эрдэнэ

И-майл хаяг: jargalsaikhan_erdene@yahoo.com

Холбоо барих утас: 88062251, 99741004