Улаанбаатарын Их Сургуулийн МХУЗСЗ-н тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Ш.Баттөр, ДДС-н тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор А.Мөнх-Оргил, ахлах багш Э.Батжавхлан нар БНХАУ-ын ӨМӨЗО-ны зохиолч, соёлын зүтгэлтнүүдийн урилгаар 2018 оны 9-р сарын 19-23-ны хооронд айлчлан эрдэм шинжилгээний хурал, уулзалтад оролцов.
Уулзалтын хүрээнд ӨМӨЗО-ны Бугат хотын Засгийн газрын удирдлага, Өвөр Монголын эрдэмтэн судлаач, багш, зохиолчдод Улаанбаатарын Их Сургуулийн үйл ажиллагааны тухай товч танилцуулж, хамтын ажиллагааны талаар санал солилцож, МХУЗСЗ-н тэнхимээс хэрэгжүүлж байгаа “Монгол туургатны сонгомол номын сан” төслийн бүтээлийн дээжээс гардуулсан байна.
Түүнчлэн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотноо орших, 300-аад жилийн түүхт Мэргэн гэгээний хийдэд зочлон эрдмийн уулзалт хийв. Тус эрдмийн уулзалтын үеэр хийдийн цорж гэгээн С.Мөнхбат, УБИС-д Мэргэн гэгээний судрын чуулганыг гардуулан өглөө. Энэхүү судрын чуулган ньУрадын Мэргэн гэгээн ЛувсандамбийжалцангийнБуддын шашны арван ухааны шастирсын орчуулга, түүний өөрийн зохиол бүтээлүүд, урад нутгийн аман зохиол, зан үйлийн холбогдолтой тахилга, магтаал, ерөөл тэргүүтэн зэрэг олон зүйл судрын модон бар, гар бичмэлийн бүрэн эмхтгэл болох юм.
Тус судрын чуулганыг 2018 оны 9 дүгээр сарын 25-нд УБИС-ын захиргаа, Номын сангийн хамт олонд гардуулан өглөө.