2019-2020 оны хичээлийн жилд БНЧУ-ын Засгийн газрын Монгол Улсад зориулсан Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдсан байна.

Суралцуулахаар санал болгож буй мэргэжлийн чиглэл:

  1. Эдийн засаг
  2. Хөдөө аж ахуй
  3. Мэдээлэл зүй буюу информатик
  4. Байгаль орчин
  5. Эрчим хүч.

Тэтгэлгийн өргөдлийг зөвхөн он-лайнаар илгээнэ. Засгийн газрын тэтгэлэгт өргөдөл гаргагчдын бүртгэлийг http://registr.dzs.cz/registr.nsf цахим хаягаар 2018 оны 9 дүгээр сарын 30 хүртэл хийнэ.

Бүхий л техникийн хүндрэлийг registr@dzs.cz хаягаар холбогдож шийдвэрлэнэ.

Тэтгэлэг олгоход тавигдах шаардлага ба нөхцлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг БНЧУ-ын Боловсрол, залуучууд, спортын яамны цахим хуудаснаас харна уу.

Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар нь хөгжиж буй орны иргэдийг БНЧУ-ын дээд боловсролын байгууллагуудад суралцахад нь дэмжлэг үзүүлэх үүднээс гадаадын хөгжлийн туслалцааныхаа хүрээнд тэтгэлэг олгодог.