Япон хэлний уран илтгэлийн тэмцээнд Улаанбаатарын их сургуулийн оюутан амжилттай оролцож дэд байрын шагнал хүртлээ.

Их дээд сургуулиудын оюутнуудын дунд хоёр жил тутамд нэг удаа зохиогддог Нийгата мужийн нэрэмжит Япон хэлний уран илтгэлийн тэмцээн 9 дүгээр сарын 14 өдөр Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд явагдаж өндөрлөлөө. Энэ тэмцээнд манай сургуулийн Дорно Дахин Судлалын тэнхимийн япон хэлний салбарын Л. Эрдэнэцэцэг багшийн удирдан оролцуулсан Япон хэлний 2-р курсын оюутан Ганболд овогтой Номун–Эрдэнэ нь амжилттай оролцон дэд байрын шагналыг хүртлээ. Сурлагын өндөр амжилт хүсье.