“Mongolian library Update” номын санчдын нэгдсэн зөвлөгөөн- 2018 зохион байгуулагдлаа.

Монголын Номын Сангуудын Консорциумаас жил бүр зохион байгуулдаг “Mongolian library Update” номынсанчдыннэгдсэнзөвлөгөөн 2018 оны 09-р сарын 17-18 ны өдрүүдэд Улсынфилармони, Үндэсний номын санд амжилттай болж өндөрлөлөө. Уг зөвлөгөөнд номын сангийн эрхлэгч Б. Оюунцэцэг, Номын санч Б.Ариунаа  нар  оролцсон  байна.

Энэ удаагийн  “Mongolian library Update”V зөвлөгөөний  үеэр  СУИС, Төрийн өмчит Улаанбаатар Их сургуулийн номын санд Монголын номын сангуудын консорциумын жинхэнэ гишүүний батламж гардуулсан юм. Монголын номын сангуудын консорциумын жинхэнэ гишүүн  болсон нь  манай   эрдэмтэн  багш оюутнууд  онлайн  сэтгүүлүүдийн үзэх  эрх нээгдэх, номын санчдын  ур чадварыг хөгжүүлэх сар  бүрийн сургалтанд  хамрагдах боломжтой  болж байна.

“Mongolian library update” зөвлөгөөнд нийслэл хот, 21 аймгийн бүх төрлийн номын сангийн төлөөлөл 160 гаруй номын санч оролцсон юм.