Мэдээлэл технологийн үндэсний парк /МТҮП/ нь Япон улсын мэдээллийн технологийг дэмжих агентлаг (Information Technology Promotion Agency)-тай хамтран “Мэдээллийн технологийн хүний нөөцийн ур чадварыг хөгжүүлэх арга зам-2018” семинарыг 2018 оны 9 дүгээр сарын 12-14 өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Энэхүү семинар нь мэдээллийн технологийн инженерийн шалгалтын цар хүрээг тэлэх, шалгалтын ач холбогдлын талаарх мэдээ мэдээллийг төрийн болон бизнесийн байгууллагын мэргэжилтнүүд, их дээд сургуулийн оюутан залууст таниулан сурталчлах зорилготой юм. Мэдээллийн технологийн инженерийн шалгалт /МТИШ/-ын шалгуулагчдын хамрах хүрээ жилээс жилд өргөжин тэлж байгаатай холбогдуулан тус шалгалтын семинарыг МТҮП-т зохион байгуулдаг байсан бол энэ жилээс эхлэн “ Шалгалтын нэг цэгийн үйлчилгээ” уриан дор Их Засаг Их Сургууль /ИЗИС/, Улаанбаатар Их Сургууль /УБИС/, Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/, Архангай аймагт тус тус зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Тус олон улсын шалгалт нь Азийн 7 оронд зэрэг явагддаг, 12 оронд хүлээн зөвшөөрөгдсөн, ур чадварын стандартуудад үндэслэгддэг бөгөөд мэргэжилтнүүдийн эзэмшвэл зохих мэдлэг, чадварын түвшинг нэгдсэн загварт оруулан тодорхойлж ур чадварын үнэлгээг бий болгох, улмаар тэдний мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилготой шалгалт бөгөөд 4 түвшний 12 төрлийн шалгалтыг Монгол улс одоогийн байдлаар эхний 3 түвшин буюу Мэдээллийн технологийн паспорт шалгалт /МТПШ/, Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалт /МТИСШ/, Мэдээллийн технологийн инженерийн ахисан түвшний шалгалтууд /МТИАТШ/-ыг нэвтрүүлээд 12 жил болж байгаа төдийгүй нийт 25 удаагийн шалгалтыг амжилттай зохион байгуулаад байна. Эдгээр 25 удаагийн шалгалтанд нийт 1871 шалгуулагч хамрагдснаас 221 шалгуулагч нь амжилттай дүн үзүүлж Азийн 12 оронд хүлээн зөвшөөрөгдсөн сертификат гардаж аваад байгаа юм. Семинар нь дараах хөтөлбөрийн дагуу явагдах бөгөөд оролцогчдоос 8 хүн үнэ төлбөргүй шалгалтанд хамрагдах эрхийн бичиг гардуулахаас гадна байгууллага, анги хамт олноороо 30 буюу түүнээс дээш шалгуулагч хамрагдвал 40%, 20 буюу түүнээс дээш шалгуулагч хамрагдвал 20%, 10 буюу түүнээс дээш шалгуулагч хамрагдвал 10%-ийн хөнгөлөлт, урамшуулал үзүүлэх юм.
ХӨТӨЛБӨР
09:40-10:00 Бүртгэл
10:00-10:10 Нээлт /Тус байгууллагуудын удирдага нээж үг хэлнэ/
10:10-10:40 МТ-ийн мэргэжилтнүүдийн ур чадварын түвшин Монголд (МТҮП-ийн Төслийн удирдлага, сургалт, марктенгийн хэлтсийн дарга П.Наранцэцэг/
10:30-11:10 ITPEC болон Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын танилцуулга /Японы мэдээллийн технологийн хөгжлийг дэмжих агентлагийн (IPA) зөвлөх Mr.Kazunori Sadachi/
11:10-11:20 Завсарлага
11:20-11:40 Top Gun Program хөтөлбөрийн танилцуулга /Японы мэдээллийн технологийн хөгжлийг дэмжих агентлагийн (IPA) ахлах менежер Mr.Shigeru Tsuchiya/
11:40-12:00 Шалгалтанд хэрхэн бэлтгэх талаар зөвлөмж /МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн багш Б.Батням/
12:00-12:10 Асуулт хариулт
12:10-12:20 Азтан шалгаруулах
Төрийн өмчит Улаанбаатарын их сургуулийн сургалтын албаны дарга Г.Анхбаяр үйл ажиллагааг нээж үг хэлэв.Мөн сургуулиас ФЭТ,МПХ тэнхимийн багш нар болон 70 гаруй оюутнууд идэвхтэй оролцлоо.