Оюутны хөгжлийн зээл

Оюутан хүүгүй зээлээр суралцаад ажлын талбар дээр гараад төлөх нөхцөл бий боллоо. Өнгөрсөн хугацаанд 90 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэр байсан ч 5 тэрбумыг л арилжааны банкууд олгожээ. 35-37 мянган оюутан энэ жил Боловсролын зээлийн сангаас зээл авна. Үүнд 75 тэрбум төгрөг тавигдсан. Сургалтын голч нь 2.8-с дээш буюу санхүүгийн бололцоогүй амжилттай суралцаж буй залууст өгнө.