“Арров” төслийн сургалтанд оролцохыг урьж байна

Европын холбооны санхүүжилтээр Испани Улсын Лас Палмасын их сургуультай хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсын их, дээд сургуулиудын эрдэм шинжилгээ, инновацийн чадамжийг сайжруулах “ARROW” төслийн хүрээнд зохион байгуулагдах цуврал цахим сургалтанд оролцохыг УБИС-ийн багш судлаачид, докторантурын оюутнууд та бүхнийг урьж байна.

Сургалтын сэдэв:

1. EVERYTHING THAT YOU HAVE TO KNOW ABOUT DATABASES
Датабааз, түүнийг хэрхэн ашиглах тухай

      By Malgorzata Guzowska

2. HOW TO USE DATABASES IN PERSONAL SCIENTIFIC LIFE?
Датабаазыг өөрийн судалгаандаа хэрхэн ашиглах вэ?

     By Malgorzata Guzowska

3.MEDLINE®/PUBMED® – RESOURCES GUIDE
Судалгааны материалыг хэрхэн цуглуулах хандах вэ?

     By Paulina Niedźwiecka – Rystwej

  • /A course dedicated to Ph.D. students and academic staff from biology, live sciences, and medicine/
  • Нийт 15  багш, оюутнуудыг хамруулах бөгөөд дараах шаардлагуудыг хангасан байна.
    Сургалтад хамрагдах багш нарт тавигдах ерөнхий шалгуур үзүүлэлт:
  1. Тус их сургуулийн үндсэн багш, докторын оюутан байх;
  2. Англи хэлний зохих мэдлэгтэй байх /upper-intermediate/ – IBT, IELTS-н оноотой бол давуу тал болно.
  3. Судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэж байгаа болон цаашид хийх сонирхолтой;
  4. Цаг төлөвлөлт сайн, ачаалал дааж сургалтыг бүрэн дүүрэн амжилттай дүүргэх чадвартай;
  5. Өөрийн судалгааны ажлыг олон улсын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлэх чин эрмэлзэлтэй /эрдэм шинжилгээний өгүүллийн эх ноорог боловсруулсан бол давуу тал болно/.
  6. Сургалтаар олж авсан мэдлэгээ бусдад түгээн дэлгэрүүлэх үүрэг хүлээх чадвартай, хүсэл эрмэлзэлтэй;

Бүрдүүлэх материал (англи хэл дээр):

  1. CV-г сургууль тус бүрийн хөтөлбөрийг хариуцсан координатор руу ирүүлэх
  2. Бүтээлийн жагсаалт
  3. Одоо хийж буй судалгааны ажлын сэдэв ба хураангуйг хавсаргах

Холбогдох материалыг enkhbaatar@ubs.num.edu.mn хаягаар цахим хэлбэрээр хүлээн авна. Сургалт дууссаны дараа шалгалт өгч, сертификат олгоно.

Жич: Европын холбооноос тавьсан шаардлагын дагуу оролцогсдын хүйсийн харьцааг тэгш барих тул тоо хэтэрсэн тохиолдолд хасагдаж болохыг анхаарна уу.
Хичээлийн материалыг хувилан авах боломжтой.

Холбоо барих утас:
ARROW – төслийн баг
88119144, 91017509