Сургуулийн сүлд дуу

Шүлэг Ц.Эрдэнэбат, П.Нямлхагва
Ая Т.Сэр-Од

УЛААНБААТАРЫН ИХ СУРГУУЛЬ

Үүл үүл нь сүндэр дөрвөн уулын дунд
Оюун билгийн хур зөөлөн бүүвэй зүсэрнэ
Үйлс мөнгөн цалгиа зууны цэнхэр урсгалд
Орчлон даяхнаа гийгүүлэх оюутан хүмүүн хурна

Дахилт: Улаанбаатарын Их сургууль
Гэгээрэх эрдмийн ариун өргөө
Гэрэлт ирээдүйн нандин эрдэнэ

Уул уул нь сүмбэр Алтан тэвшийн хөндийд
Эрдэм номын нар манхан тэргэл мандана
Уянга яруугийн түрлэг цаг цагийн урсгалд
Энэхэн даяхнаа гийгүүлэх оюутан хүмүүн хурна

Дахилт: Улаанбаатарын Их сургууль
Гэгээрэх эрдмийн ариун өргөө
Гэрэлт ирээдүйн нандин эрдэнэ

Сул мөнгөн харгиа хатан Туулийн хөвөөнд
Ерөөлт номын цэцэг үлэмж тунгсаг дэлгэрнэ
Судар шастирт хөврөх үе үеийн түүхэнд
Ертөнц даяхнаа гийгүүлэх оюутан хүмүүн хурна

Дахилт: Улаанбаатарын Их сургууль
Гэгээрэх эрдмийн ариун өргөө
Гэрэлт ирээдүйн нандин эрдэнэ