Пань Индеэн багш дөрвөн жилийн ажлаа дүгнэлээ

2014-2018 оны хичээлийн жилд Хятад хэлний салбарт ажилласан хятад мэргэжилтэн багш Пань Индеэн Улаанбаатарын Их сургуулийн оюутнуудад өөрийн мэддэг, оюунаа харамгүй түгээж, нутаг буцахдаа өөрийн хоёр дахь гэр болсон сургуулийнхаа үе үеийн хятад хэл сонирхогч хүүхэд залууст 100 гаруй ном сурах бичгийг хандивлан үлдээлээ. Тэрээр оюутнуудад нэн хэрэгцээтэй HSK сорил даалгавар сурах бичиг болон хятад хэлний яриа, сонсох унших, зохион бичих гээд бүх төрлийн дасгалын ном болоод хятадын соёл, түүхийн холбогдолтой олон хэрэгцээтэй сурах бичгийг монгол шавь нартаа өргөн барив.