“Миний сонголт Монголын ирээдүй” форумд амжилттай оролцлоо

ЕБС-ийн төгсөх ангийн багш, сурагчдад зориулсан “Миний сонголт Монголын ирээдүй” форум болж, Төрийн өмчит Улаанбаатарын Их сургуулийн баг хамт олон амжилттай оролцлоо. Багшийн Хөгжлийн Ордонд зохион байгуулагдсан тус форум нь ЕБС-ийн төгсөгчид, багш нарт мэргэжил сонголтын чиглэл олгох, мэргэшлээ тодорхойлон, ЭЕШ-ийг өгөхөд баримжаа олгох зорилготой юм.  Форумын үеэр Дорно дахин судлалын тэнхимийн багш С.Чулуунбат, Ш.Булгангэрэл нар уригдсан зочдод сургууль, салбарын онцлогоо танилцуулан, 70 гаруй сурагчдын мэдээлэл цуглуулжээ.

Энэхүү нэгдсэн форумаар тус сургуулийн багш И.Өлзийсайхан “Удирдахуйн ухаан ба илтгэх урлаг” сэдвээр лекц уншин уригдсан хүүхэд залуустай сонирхолтой яриа өрнүүлсэн юм.