​Инновацийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

“Инновацийн тухай” хуулийн хэрэгжилтийг хангах, судалгаа боловсруулалтын ажлын үр дүн, оюуны бүтээлийг үйлдвэрлэлд туршин нэвтрүүлэх, инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгох зорилгоор 2018 оноос эхлэн хэрэгжүүлэх инновацийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Та бүхнийг Монгол Улсын засгийн газрын 2014 оны 301 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Шинжлэх, ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу төслийн баримт бичгээ боловсруулан, сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж байна.

Төсөлд тавигдах шаардлага:

  • Урьдчилсан судалгаа хийгдсэн, төслийн давтагдаагүй байдал болон оюуны өмчийн эрхийн батаалгаажилтыг нотолсон байх;
  • Судалгаа боловсруулалтын ажлын үр дүн, оюуны бүтээлийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэгдсэн байх;
  • Шинжлэх ухааны салбарын мэргэжлийн эрдэмтэд, судлаачид хамтран оролцсон, төсөл хэрэгжүүлэх хүний нөөц болон лаборатори, багаж тоног төхөөрөмж, туршилтын бааз бүрдсэн байх;
  • Зах зээлийн судалгаа, үр ашгийн тооцоо хийгдсэн, төслийн санхүүжилтээр худалдан авах багаж, тоног төхөөрөмжийн үнийн санал, техникийн үзүүлэлтийг баримтжуулан хавсаргасан байх;
  • Төсөл хэрэгжих хугацаа 2-3 жил, санхүүжилт 90 хүртэл сая төгрөг байна.
  • Төслийн төсөвт өртөг, зардлыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны А/319 дүгээр тушаалаар батлагдсан “Шинжлэх ухаан, технологийн төслийн төсөвт өртөг, зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журам”-д нийцүүлсэн байна.

Зарласан нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан, сонгон шалгаруулалтад оролцох төслийн саналыг 2018 оны 06 дугаар сарын 15-ний өдрийн 17-00 цаг хүртэл дараах цахим хаягаар (http://www.project.edu.mn/) бүртгэнэ. Цахим хаягаар нэвтрэн орсны дараа хуудасны баруун дээд буланд байрлах “Төслийн програмд нэвтрэх” цэс рүү орж бүртгүүлнэ үү.

Холбоо барих утас: 263180

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ