Удирдах зөвлөлийн хурал боллоо

Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдын 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн А/272 тоот тушаалаар батлагдсан Удирдах зөвлөлийн гишүүд шинэчилсэн бүрэлдэхүүнээр 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр тус сургуулийн “Эрдмийн зөвлөл”-ийн танхимд Удирдах зөвлөл хуралдлаа. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэв.

  1. Удирдах зөвлөлийн даргыг сонгох тухай
  2. Улаанбаатарын их сургуулийн үйл ажиллагааны тайланд үнэлгээ өгөх тухай
  3. 2018 оны төсөв, кредит цагийн төлбөрийн хэмжээ тогтоох тухай
  4. 2018-2019 оны хичээлийн жилийн бакалаврын элсэлтийн хяналтын тоо, элсэгчдийн босго оноо зэргийг хэлэлцэж баталлаа.

Удирдах зөвлөлийн даргаар Шинжлэх Ухааны Академийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатарыг гишүүдийн 100 хувийн саналаар сонгогдож  ажиллахаар боллоо.