Улаанбаатарын Их сургуулийн Археологийн тэнхимийн багш нар Шинжлэх Ухааны гавъяат зүтгэлтэн , доктор (Sc.D) профессор Довдойн Баяр багшийн гэгээн дурсгалыг мөнхлөх, түүний Түүх, Археологийн Шинжлэх ухаанд хийж бүтээснийг нь олон нийтэд таниулан сурталчилах, ирээдүй хойч үе болсон судлаач оюутан залуусыг нэгтгэх, харилцан туршлага солилцох, ур чадварыг нь дээшлүүлэх зорилгоор Археологи, Түүх, Угсаатны зүй, палеоантропологийн мэргэжлийн ангийн оюутнуудын дунд эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулна. Хурал 5 дугаар сарын 11-ны өдөр 11.00 цагт УБИС-ийн эрдмийн зөвлөлийн өрөөнд эхлэх тул нийт их дээд сургуулийн оюутан залуус та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.