2018 оны 4-р сарын 23-ны өдөр Шихихутуг Их сургуулийн Судалгааны төвийн захирал, доктор Н.Жалбажав, СЭЗИС-ийн Хэрэглээний математик, статистикийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Ч.Наранчимэг, Мандах Их сургуулийн оюутан Б.Маргад-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй Шинжээчдийн баг Улаанбаатарын Их сургууль дээр ажиллаж байна. УБИС-ийн эрдмийн зөвлөлийн өрөөнд тус сургуулийн захирал ШУ-ны доктор проф С.Байгалсайхан илтгэлээ хэлэлцүүлж, сургуулийн удирдлага, Сургалтын алба, тэнхимүүд, хийсэн ажлаа тайлагнаж, хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо чөлөөтэй солилцлоо. Төлөвлөгөөний дагуу шинжээчдийн баг Археологийн музей, Лабораториуд, Номын сан, Доктор, Магистрын Эрдэм шинжилгээний төв, Цайны газар, Уран бичлэгийн кабинет, Спорт заал, Электроник лаборатори, Компьютерийн сүлжээ Лабораториудын үйл ажиллагаатай танилцлаа. Магадлан итгэмжлэлийн шинжээчдийн баг гурван өдрийн турш Улаанбаатарын Их сургууль дээр ажиллана.