Ногоон санхүүжилтийн II Форумд ЭХЯ, Эрчим хүчний зохицуулах хороо, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Барилга, хот байгуулалтын яамны төлөөлөл, Эрчим хүч хэмнэлтийн хуулийн дагуу эрчим хүч хэмнэх үүрэг хүлээсэн томоохон байгууллагын төлөөлөл оролцож байна. Форумын үеэр Хүлэмжийн хийг бууруулах бизнесийн зээлийн үр ашиг, хүлэмжийн хийн бууралтыг худалдаалж нөхөн олговор авах боломж зэрэг сонирхолтой сэдвүүдээр илтгэл тавьж, эрчим хүч хэмнэлтийн талаарх хууль тогтоомжийг танилцуулах юм. Физик электроникийн тэнхимийн эрхэлэгч электроникийн доктор Б.Дэнсмаа оролцсон байна.